Цаг үеийн мэдээ

2020.04.16 ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 06:00-19:43

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Уул

Аргын тооллын 4 сарын 16, Бархасбадь гараг. Билгийн тооллын 24, Булаагч одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.  Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа