Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслол өчигдөр боллоо.
60 орчим жилийн түүхтэй 25 дугаар цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дуусч, хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн зэргээс үүдэн цэцэрлэгийн барилгыг шинээр барих гэж байгаа билээ.
Цэцэрлэг энэ оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд 240 хүүхэд хүлээн авах багтаамжтай байхаар шийдвэрлэгджээ.