Оросын алдарт дуучин Алла Пугачёва өнөөдөр 71 нас хүрч байна.
Алла Пугачёва 1974 онд Бүх холбоотны эстрадын жүжигчдийн V уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн явдал нь нэр алдрын оргилд хүрэх гараа байжээ. Тэрээр “Золотойорфей” олон улсын дууны уралдаанд эх орноо төлөөлөн оролцохдоо Болгарын зохиолч, дуучин Эмила Димитровагийн “Арлекино” дууг дуулжээ. Тэргүүн байрын шагнал хүртсэн уг тэмцээн, “Арлекино” дуу хоёр залуу дуучны хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн юм. Түүнээс хойш олон улсын дууны тэмцээнүүдэд оролцох урилга тасраагүй. Нэрт дуучны урын санд 500-гаад дуу байдаг. Тэрээр авьяаслаг дуучин төдийгүй найруулагч, жүжигчин, продюсер, бизнес эрхлэгч юм.
Түүний залуу нөхөр хүүхдүүдийн хамт 71 насны төрсөн өдрийн баярын мэндчилгээг ийн хүргэжээ.