Цаг үеийн мэдээ

 

БНХАУ коронавирусийн хүрээ хумигдаж эхэлсэн тул зарим мужийн бага дунд сургуулиуд хичээллэж эхэлсэн билээ. Тодруулбал, Хятадын Боловсролын яамны коронавирусийн тархалттай тэмцэх ажлын хэсгийн ахлагч Ван Дөнфөн Хятадын төв телевизэд ярилцлага өгөхдөө “Муж, хотуудын нөхцөл байдал хичээл сургуулийг эхлүүлэх шаардлагыг хангасан эсэхийг мэргэжилтнүүдийн судалгаанаас хамаарч шийдвэрлэнэ. Хөх мөрөн, Шаньси, Гүйжоу мужуудад ойрын хугацаанд хичээл сургуулиудыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн ч мөн адил мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийг сонсох юм” гэв.

Түүний хэлж буйгаар, сургуулиудын хичээлийг эхлүүлэхэд Боловсролын яамнаас үндсэн гурван шаардлага тавьж байгаа юм. Нэгдүгээрт, Халдварын тархалтыг бүрэн гүйцэд хяналтдаа авах. Хоёрдугаарт, сургуулиудын халдвараас сэргийлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан байх. Гуравдугаарт, багш сурагчид болон сургуулийн орчин нөхцөл эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгаа хангагдах зэрэг юм.

Гэтэл Хятадын Хунан мужийн Биндинсаншигийн ахлах сургуулийн 4 сурагч короновирусээр халдварлаж сургууль дээрээсээ түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Хятадын алслагдсан мужуудад бага дунд ахлах сургууль хичээллэж эхлэсэнтэй холболгдуулан сургууль дээр үдийн хоол идэх асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Бага анги доод тал нь 50 хүүхдээс дээш нэг ангид суудаг бөгөөд хоолыг ангид нь идүүлэх журмаар шийдэж байгаа аж. Харин ахлах ангийн сурагчдыг биеийн тамирын талбайд нэг метр зайтай зогсоогоор нь хоол идүүлж байна 

Гэвч сайтар арга хэмжээ авч байгаа ч хүүхдүүд халдвар аваад эхэлжээ.

 

Эх сурвалж China tv

Таны сурталчилгаа