Цаг үеийн мэдээ

2014 оны 4 дүгээр сарын 16-ны энэ өдөр Өмнөд Солонгосын "Sewol" нэртэй аялалын онгоц ямар ч давалгаагүй, тайван байсан далайд живсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Онгоцонд нийт 476 зорчигч явж байсан бөгөөд тэдний 325 нь Данвон ахлах сургуулийн сурагчид байсан юм.  

 Уг аймшигт ослын улмаас Нийт 304 хүн нас барсны 250 орчим нь уг ахлах сургуулийн сурагчид байжээ.

 

  

 

Болсон явдал

 

     Харанхуй болох үед хөлөг онгоц огцом эргэлт хийснээр, хөлгийн 1, 2-р давхарт байсан чингэлэг болон машинууд нэг тал руугаа бөөгнөрч, онгоц хазайснаар хажуу талаараа хөмөрсөн байдаг. Амьд гарсан зорчигчдын ярилцлагаас сонсоход: “Онгоцон дээр асуудал үүсээд байхад, бид бүгдийг байрандаа зогсож бай хэмээн хөлгийн ахмад тушааж байсан" гэсэн юм.

 

       

 

Хөлгийн ахмад шийдвэртэй алхам хийхгүй байсаар, цаг хугацаа алдаж, бүр хажуулдсан хойно нь "үсэрцгээ" хэмээгээд өөрөө хамгийн түрүүнд хөлгөө хаяад гарсан байна. Онгоц хазайсан байхад нь, маш удаан аврах ажиллагаа явагдаж, хөлгийг хөмрүүлсэн хэмээн шүүмжлэлд өртсөн билээ.

 Зургаан жилийн өмнөх энэ зүрх зүсэм осол болж олон арван эцэг эхийг сэтгэлийг хоосруулсан  энэ өдрийг дэлхий мартах учиргүй билээ

Таны сурталчилгаа