Цаг үеийн мэдээ

 

Хөлбөмбөг сонирхогчдын эртний танил  1966 оны ДАШТ-ий аварга, Английн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн асан Норман Хантер шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас баржээ.

Норман Хантер коронавирусийн халдвар авч улмаар дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эмнэлэгт хэвтсэн  байна. Гэвч 76 настай түүний эрүүл мэндийн байдал нэлээд хүнд байсны улмаас эмч нар амь насыг нь аварч чадаагүй байна. 

Хантер спортын замналынхаа ихэнхийг “Липс” багт өнгөрөөжээ. Английн шигшээ багийн төлөө 28 тоглолтод оролцож, хоёр гоол оруулсан. 1966 оны дэлхийн аваргын алтан медалиас гадна 1968 оны Европын аваргын хүрэл медальтай. Зодог тайлаад “Барнсли”, “Ротерем Юнайтед” багуудыг дасгалжуулж байжээ.

 

Эх сурвалж Daily Mail

Таны сурталчилгаа