Цаг үеийн мэдээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулах тухай заасан байдаг. Энэ дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Энэ хугацаанаас хойш  зохих журмын дагуу Үндэсний аудитын газраас тодорхой дүгнэлтүүдийг гаргадаг.

 Ардчилсан намын "Өрхийг дэмжих өсөлтийн бодлого" сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Монгол улсын ерөнхий аудитор, төрийн аудитын дээд байгууллагын 2020 оны 04-р сарын 21-ний өдрийн 1254 дүгээр дүгнэлтээр хуульд заасан шаардлагад нийцсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

Таны сурталчилгаа