Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ.Үүний дотор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.
Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газраар хэлэлцэж Ерөнхийлөгчид танилцуулдаг. Ерөнхийлөгч асуудлыг дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлж, томилдог билээ.