Цаг үеийн мэдээ

АНУ-ын Холбооны Онцгой байдлын асуудал эрхэлсэн газраас 100 мянган цогцос хадгалах уут худалдан авахаар захиалга хийжээ. Энэ нь тус улсын эрх баригчид  коронавирусийн эсрэг хамгийн муу хувилбарт бэлтгэж байгаа үйлдэл хэмээн РИА новости мэдээллээ.

Захиалгыг Калифорния мужын жижиг үйлдвэр хийж гүйцэтгэхээр болсон байна. Ойролцоогоор тооцолсон худалдан авалтын дүн 5,1 сая доллар байна.

Агентлагийн төлөөлөгчид энэ тухай хэлэхдээ “хамгийн муу” тохиолдолд шаардлагатай байж болох хэмжээнээс хамаарч цогцосны уут нийлүүлэх, цаашид гарч болох зүйлсд бэлтгэх зорилгоор худалдан авалт эхэлсэн гэлээ.

Одоогоор зөвхөн АНУ-д сая гаруй хүн коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд 60 мянга орчим хүн амь насаа алдаад байна.

Эх сурвалж: Lenta.ru

Таны сурталчилгаа