Цаг үеийн мэдээ

Хонь

Ажил хэрэг: Энэ сард хонины ордныхон сайн ажилтай болж эсвэл ажил дээрээ тушаал дэвшинэ. Бизнес эрхлэгч хонины ордныхон Засгийн газрын тусламжтайгаар бизнес нь амжилттай үргэлжлэх төлөвтэй байна. Санхүүгийн хувьд сарын эхэнд сайн төлөвлөж чадвал энэ сард хүндрэл бэрхшээл тулгарахгүй.

Хайр дурлал: Хурим хийхээр төлөвлөж буй хонины ордныхонд энэ сар таатай биш тул хостойгоо дахин ярилцаж үзэхийг од эрхэс зөвлөж байна. Хосуудын харилцаа тогтвортой, сайхан байна.

Эрүүл мэнд: Энэ сард таныг хууч өвчин тань зовоож магадгүй. Мөн сэтгэл санааны байдал сарын дунд үед тогтворгүй болж магадгүй. Иймд хүнсний ногоо, жимс жимсгэнэ болоод уураг ихтэй хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

 Үхэр

Ажил хэрэг: Үхрийн ордныхон энэ сард хийж буй үйлдлүүдээ маш сайн анзаарах хэрэгтэй. Эс бөгөөс санамсаргүй хэн нэгнийг гомдоож магад. Таны хичээл зүтгэл, өндөр хариуцлага үр өгөөжөө өгөх цаг иржээ. Тавдугаар сард таны орлого тогтворгүй байх ч санхүүгийн хувьд тогтвортой өссөөр байна. Хэн нэгэн танаас санхүүгийн тусламж хүсч магадгүй. Тэр үед та маш анхааралтай бодож үзэх хэрэгтэй.

Хайр дурлал: Дурлалт хосуудын хувьд энэ сар тийм ч таатай бус үеүүд олон тохионо. Хэрвээ та гэр бүлийнхэндээ хүлээцтэй хандаж чадвал удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй.

Эрүүл мэнд: Энэ сард та хоол боловсруулах эрхтний асуудалтай тулгарч болзошгүй тул биеэ бодоорой. Цаашлаад өдөр тутмын хоолоо өөрчилж, эрүүл хоол идвэл тун сайн. Мөн бясалгал хийх нь таныг эрүүл байхад тустай гэдгийг санаарай.

 Ихэр

Ажил хэрэг: Энэ сард ихрийн ордныхон шаргуу ажиллаж, завгүй байх төлөвтэй байна. Ажлын хамт олонтойгоо найрсаг харилцаатай байна. Санхүүгийн байдал тогтворгүй байх ба өндөр зардал гарч, зээл авахад хүрч магадгүй. Иймд зардлаа танахыг хичээх хэрэгтэй.

Хайр дурлал: Хайр дурлалын хувьд тийм ч таатай сар тохиохгүй нь. Хосын харилцаанаас үүдэн танд стрестэж, шаналах асуудлууд гарч ирнэ. Гэсэн хэдий ч энэ бүхэн танаас шалтгаалах тул харилцаандаа анхаарал хандуулах шаардлагатай.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд элдэв хүнд өвчин тусахгүй. Таны амьдралын хэв маягаас шалтгаалах хөнгөн өвчлөлүүдэд өртөж болзошгүй. Энэ сард сайн унтаж, эрүүл хооллосноор эрүүл байж чадна.

 Мэлхий

Ажил хэрэг: Мэлхийн ордныхон энэ сард онцгой их ажилтай байна. Ажил хэргийн тал дээр анхаарал сэрэмжтэй байж, хянамгай хандах хэрэгтэй. Ажил дээр удирдлагууд тань их ажлаар шахах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч таны ажлын бүтээмж өсөж, шаргуу ажиллаж чадвал энэ сарыг элдэв асуудалгүй давж чадна. Санхүүгийн хувьд зарлага өндөртэй байх тул зээл авахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Энэ сарын хувьд бизнесийн гэнэтийн орлого орох болон нагац талаас санхүүгийн дэмжлэг үзүүлж магадгүй.

Хайр дурлал: Энэ сард хостой мэлхийнүүд гэрлэнэ. Хостойгоо гайхалтай цагийг өнгөрөөж, гэр бүлийхэнтэйгээ ч сайн харилцаатай байна. Мөн ганц бие мэлхийнүүд хостой болох төлөвтэй байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэнд тогтвортой сайхан байна. Иймд сайн унтаж амрах, эрүүл хооллох зэрэгт анхаарах хэрэгтэй.

 Арслан

Ажил хэрэг: Арслангийн ордныхон энэ сард бүтээмжээ өсгөхөд анхаарах хэрэгтэй. Ажлын хувьд төлөвлөсөн бүхэн чинь саадгүй бүтнэ. Тиймээс боломжийг ашиглан шаргуу хөдөлмөрлөж, ажлын бүтээмжээ өсгөх хэрэгтэй. Оффисын ажилтан арслангийн ордныхон хамтрагчдаасаа тусламж хүсэхэд гэмгүй. Мөн төлөвлөсөн бүх ажлаа аль болох эртхэн дуусгахыг хичээгээрэй. Орлого харьцангуй тогтвортой байх бөгөөд хадгаламжаа өсгөхөд тохирсон үе.

Хайр дурлал: Арслангийн ордны хайр дурлал тавдугаар сард бүтэмжтэй. Таны зүгээс хайртдаа үнэнч, нандин хайраа үргэлж илэрхийлнэ. Түүнээс гадна бусад хайртай хүмүүстэйгээ ч хамтдаа сайхан цагийг өнгөрүүлэх бололтой. Сайхан газарт очих нь ирээдүйд сайнаар нөлөөлнө.

Эрүүл мэнд: Энэ сард арслангийн ордныхон эрч хүчгүй, ядруу байж магадгүй. Мөн хууч өвчин сэдэрч болзошгүй. Хууч өвчин сэдэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Эрч хүчтэй, идэвхтэй байдлаа хадгалахын тулд аль болох ногоон ургамал хүнсэндээ хэрэглээрэй.

 Охин

Ажил хэрэг: Ажлын байран дээр эрүүл мэнд сайн байх нь. Энэ нь таны ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө. Гэвч зарим охины ордныхон ажлаа алдах эрсдэл өндөр байна. Тиймээс ажлын байран дээрээ маш анхааралтай байж, чадах чинээгээрээ хичээн ажиллах хэрэгтэйг санаарай. Санхүүгийн хувьд харьцангуй тохиромжтой. Эцгийн талаас хэрэгтэй үед мөнгөн тусламж ирж магадгүй.

Хайр дурлал: Охины ордныхны хайр дурлалд энэ сар тийм ч ээлтэй хандахгүй бололтой. Дурлалт хосуудын дунд бага зэрэг үл ойлголцол үүснэ. Гэхдээ зарим хосууд эсрэгээрээ гэрлэж магадгүй. Хайртынхаа эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Ойрхон салхинд гарах нь олон талын ашигтай.

Эрүүл мэнд: Сөрөг бодлуудаас зайлсхийж, амьдралын сайхныг мэдрэхийг хичээгээрэй. Үүний тулд бясалгал хийх нь тустай.

 Жинлүүр

Ажил хэрэг: Жинлүүрийн ордныхон энэ сард ордны нэр шигээ тогтвортой байна. Ажил ихтэй, шаргуу ажиллах ч үүнийгээ дагаад сарын сүүлд ажлын байран дээрх таны нэр хүнд өснө. Зарим жинлүүрийн ордныхон ажлаасаа чөлөөлөгдөх ч энэ нь танд болон таны санхүүд тустай явдал болно.

Хайр дурлал: Гэр бүлийхэнтэйгээ сайхан харилцаатай байна. Хостой жинлүүрүүд энэ сард харилцаандаа сайн анхаарах шаардлагатай, эс бөгөөс хайртай нэгнээ гомдоож мэднэ.

Эрүүл мэнд: Таны эрүүл мэнд өнгөрсөн сард байснаасаа дээрдэж, тэнхэрнэ. Энэ сард дэглэм барьж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй.

 Хилэнц

Ажил хэрэг: Хилэнцийн ордныхон олон сорилттой нүүр тулж магадгүй. Хэнэггүй байдлаасаа болж ажил дээрээ алдаа гаргахаас болгоомжлоорой. Хамтран ажиллагчид танд бага зэрэг итгэл алдарч болзошгүй. Тиймээс ажил дээрээ өөрийгөө бүрэн дайчилж ажиллах хэрэгтэй. Ажлын амжилт олон гаргах боломжтой ч энэ нь танаас их хариуцлага шаардана. Санхүүгийн байдал тогтвортой байх ч тансаг хэрэглээгээ багасгахыг хичээгээрэй.

Хайр дурлал: Энэ сард таны хайр дурлалын амьдрал адал явдал дүүрэн байх болно. Хайрт тань таныг захирах байр суурьтай байх нь. Түүнд нь та болгоомжтой хандаарай. Мөн аль болох уян хатан байх нь та хоёрын амьдралд аз жаргал нэмнэ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал дунд зэрэг. Ус сайн ууж, тэжээллэг хоол идэн, хөнгөн дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө эрч хүчтэй байлгах хэрэгтэй.

 Нум

Ажил хэрэг: Ажил дээрээ хамт олонтойгоо найрсаг харилцаатай болоход түлхүү анхаарах хэрэгтэй. Таны хувьд ажлын бүтээмж энэ сард өндөр байж амжилттай ажиллах ч харилцаан дээрээ анхаарах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр таны ажлын үйл явц болоод олон зүйл дээр танд ашигтай байх болно. Санхүүгийн хувьд элдэв хэрэггүй зардалдаа анхаарах шаардлагатай. Гэр бүлийн зардал энэ сард өсөх төлөвтэй байна.

Хайр дурлал: Гэр бүлийн гишүүд болоод хостойгоо сайхан харилцаатай байна. Зарим нумын ордныхон энэ сард хосын харилцаагаа гүнзгийрүүлэн гэрлэх шатандаа орно. Энэ сард таны хайр дурлал цэцэглэж, ганц бие нумууд хостой болно.

Эрүүл мэнд: Энэ сард сэтгэл санаандаа анхаарах нь маш чухал гэдгийг од эрхэс сануулж байна. Таны биеийн байдал хэвийн байх ч сэтгэл санаа олон дахин тогтворгүй болж болзошгүй. Иймд хооллолтондоо анхаарч, найз нөхөдтэйгөө илүү ойр байж сэтгэл санааны эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй.

 Матар

Ажил хэрэг: Санаа зовох асуудал багагүй гарч ирэх бололтой. Гэвч ажил төрлийн хувьд хэцүү зүйл байхгүй. Танд илүү хариуцлага ирж магадгүй. Гэхдээ цаг тухайд нь ажлаа хийж чадвал нэмэлт хариуцлага танд гай биш, харин ч эсрэгээр амжилт, аз жаргал авчрах гэнэ. Санхүүгийн байдал сайжрах ч зарлагаа хянах хэрэгтэй. Өдөр тутмын зарлага үргэлжилсээр сарын эцэст мөнгөгүй болохоос сэргийлэх хэрэгтэй.

Хайр дурлал: Энэ сард матрынхны хайр дурлал маш сонирхолтой өрнөнө. Хосуудын харилцаа хайр дүүрэн, аз жаргалтай байх нь ээ. Тиймээс боломжийг ашиглаж гэр бүлтэйгээ хамт аль болох их цагийг хамт өнгөрөөхийг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Илүү цагаар ажиллаж эрүүл мэндээ хойш тавьж болохгүй. Хэт оройтож хооллохоос зайлсхийгээрэй. Үгүй бол эрүүл мэндийн ноцтой биш ч хэцүү асуудал үүсч магадгүй.

Хумх

Ажил хэрэг: Энэ сард хумхын ордныхонд тийм ч таатай байхгүй нь. Бизнес эрхлэгч хумхын ордныхонд их тогтворгүй сар тохиож зарим үед алдагдалд орж, зарим үед ашиг орлого ихтэй байна. Санхүүгийн хувьд таны орлого бусад саруудаас арвин байх ч зардал мөн өснө. Зарим хумхын ордныхонд алс газраас ажиллах санал ирнэ.

Хайр дурлал: Хэрэв та энэ сард хайртдаа гэрлэх санал тавих гээд эргэлзэж байгаа бол энэ сар хамгийн зөв сар тохиож байна. Мөн энэ сард гэр бүлийнхэн тань анхаарал халамж ихээр тавина.

Эрүүл мэнд: Биеийн байдалдаа энэ сард онцгой анхаарах шаардлагатай. Эрүүл хооллож, багахан өвдөхөд л эмч рүү заавал явах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

 Загас

Ажил хэрэг: Ажлынхандаа өөрийн үнэ цэнийг мэдрүүлэх цаг иржээ. Ажлын байран дээр амжилт таныг хүлээж байна. Эерэг бодол, түргэн шуурхай зан тань амжилтад хөтлөх нь дамжиггүй. Шинэ хамтрагчтай болоход ч илүүдэхгүй. Санхүүгийн байдал сайжрах хэд хэдэн боломж гарч ирнэ. Боломжийг ашиглаад мөнгө хадгалаад аваарай.

Хайр дурлал: Хайрттайгаа хамт ойрхон аялалд гарахыг бодоорой. Ингэснээр таны амьдралд аз жаргал, сэтгэл ханамж нэмэгдэх болно. Ганц бие загасны ордныхон энэ сард гэрлэх санал авч магадгүй.

Эрүүл мэнд: Ажлын ачааллаас болж таны эрүүл мэнд багахан доройтож магадгүй. Тиймээс эмчийн зөвлөгөө, эрүүл хооллолтод анхаарлаа хандуулаарай. Мөн дасгал хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй.

 

Таны сурталчилгаа