Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч эмэгтэй шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг цохиж биед нь халдсан бичлэг Фейсбүүкээр тараад байна. Тухайн урсгал сөрж явсан жолоочийг Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зүйлийг үндэслэн арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Харин хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байна.