Цаг үеийн мэдээ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн мөрдөн байцаалтын хэрэг дуссан тул цаашид хорих хэрэггүй, суллаач гэсэн хүсэлтийг түүний өмгөөлөгчид шүүхэд хандан гаргажээ. Харин шүүх байгууллагынхан тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Энэ талаар "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн өмгөөлөгч Б.Баярмагнай "Өнөөдөр шүүхээс хуралдаж Г.Загдаагийн хоригдох хугацааг ахин нэг сараар сунгасан шийдвэр гаргалаа. Учир нь хэрэг цаашид шалгагдана гэсний дагуу сунгалаа. Бид хуульд заасны дагуу тухайн захирамжид гомдол гаргаад явах болно.

Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутан гэж үзэж болохгүй гэсэн Эрүүгийн хууль байдаг. Одоогоор шалгалт явагдаж байгаа учир хэнийг ч битгий талцуул, хэн ч гэм буруутай нь тогтоогдоогүй байна" гэлээ.

Таны сурталчилгаа