Цаг үеийн мэдээ

Ховд аймагт очоод ирсэн иргэн Д-ийн түргэвчилсэн шинжилгээгээр хариу нь  эерэг гарсантай холбогдуулан Ховд аймгаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр хугацаанд хаах шийдвэр гаргасан байна.

Энэ асуудалтай холбогдуулан өчигдөр орой буюу тавдугаар саоын 1-ний 23:00 цагт аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, хуралдааны шийдвэрээр 4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Иргэн Д-ийн хувьд Бельги улсаас гуравдугаар сарын 8 -нд Монгол Улсад ирсэн байна. Ингээд гуравдугаар 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байгаа юм.

"ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдаад байгаа иргэн Д-д тавдугаар сарын 1-нд түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан ба дахин нарийвчилсан шинжилгээ (PCR) хийхэд эсрэг биет илэрсэн  гэж  ЭМЯ-наас мэдээллээ.

Таны сурталчилгаа