Ховд аймгаас коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч түргэвчилсэн шинжилгээгээр хариу нь эерэг гарсантай холбогдуулан 2020 оны 5 сарын 1-ний 23:00 цагт аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, хуралдааны шийдвэрээр Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хязгаарласан билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.05.02/ 12.00 цагаас эхлэн Ховд аймгаас гарах, орох хөдөлгөөнийг нээсэн. Хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.