Цаг үеийн мэдээ

Нийслэл хотод нийт 945 бар, цэнгээний газар  байдаг. Эдгээр газруудын үйл ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн засаг даргын захирамжаар түр хугацаагаар зогсоосон билээ.

Харин дөрөвдүгээр сарын 30-нд Нийслэлийн Засаг дарга дээрх газруудын үйл ажиллагааг нээж, шөнийн 00 цаг хүртэл ажиллана, 2 цаг тутам ариутгал хийх зэрэг шаардлагуудыг хангаж ажиллахыг даалгасан. 

Гэвч зарим томоохон баар, ресторан, караокенууд дээрх шаардлагуудыг хангаагүй төдийгүй томоохон зөрчил гаргажээ. Тиймээс зөрчил гаргасан баар, цэнгээний газруудын архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болсон байна.   

Таны сурталчилгаа