Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 945 бар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр газруудын үйл ажиллагааг өнгөрсөн 2 дугаар сард Нийслэлийн засаг даргын захирамжаар түр хугацаагаар зогсоосон байсан. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Нийслэлийн Засаг дарга дээрх газруудын үйл ажиллагааг нээсэн. Ингэхдээ шөнийн 00 цаг хүртэл ажиллана, 2 цаг тутам ариутгал хийх зэрэг шаардлагуудыг хангаж ажиллахыг даалгасан. Гэвч зарим томоохон баар, ресторан, караокенууд дээрх шаардлагуудыг хангаагүй төдийгүй зарим нь томоохон зөрчил гаргажээ.
Тиймээс хотын дарга С.Амарсайхан Ажлын байрыг хадгалах, ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караоке буюу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг нээсэн ч амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдлаас харахад ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломж байхгүй. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна" гэдгийг хэллээ.