УОК-ын Шуурхай штаб хуралдлаа.
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангахыг чухалчилж ажиллаж байна. Бид нэгдүгээрт танхимын буюу штабын дадлага сургуулилалт хийнэ. Хоёрдугаар бодит дадлага сургуулилалт хийнэ. Үүнийг зөвхөн ЧД-ийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, дадлага сургуулилалтын үед хатуу хөл хорио тогтоох учир иргэд ажил хэргээ урьдчилан зохион байгуулах хэрэгтэй. Дүүргийн бүх хил хязгаараар хамгаалалт гарч, хяналт тавиж ажиллана.
Онцгой байдал бий болсон үед бид яаж ажиллахыг энэ дадлагын үед хийнэ. Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Чингэлтэй дүүргийн 2000 гаруй төрийн албан хаагчид бэлтгэл хангаж ажиллаж буй бөгөөд хөл хорионы үеэр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахгүй. Хатуу хөл хорионы үед хүнсний хангамжийг хэрхэн тасалдуулахгүй байх талаар судалж байна" гэлээ.