Цаг үеийн мэдээ

Шар өвс шатааж, гал алдсаны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг энэ сарын 3-нд гарчээ. 

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах хашаанд 14 настай хүү өвс шатаахаар гал асааж, улмаар тархалтыг зогсоож чадаагүйгээс 1.5 га газарт гал тархсан байна.

Улмаар дүүргийн онцгой байдлын албаныхан ирж, галыг унтраасан боловч гал унтраалцаж байсан 51 настай эрэгтэй угаартаж, амь насаа алдсан байжээ.

Амь насаа алдсан иргэний цогцсыг албаныхан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна

Таны сурталчилгаа