Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэх газарт малчин А-ын хүү 2 настай М өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийнхэн малчин А-ын гэрээс хойд зүгт 3 км-ийн зайтай уулнаас тус өдрийн 12:00 цагт эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.