Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилтийн хүрээнд тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага болно.
Сургуулилт дадлагатай холбогдуулан 08:00-16:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.
Авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах, богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ.