Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхэлж, 12 асуудал хэлэлцэх байсны дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа.

Тиймээс өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр боллоо. Ингэхдээ 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах юм.

Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

Таны сурталчилгаа