Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ.

Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байгаа юм.

Тэгвэл уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналтай танилцаж, Элчин сайдаар томилохыг гишүүдийн 81.8 хувь нь дэмжжээ.

УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм. 

Таны сурталчилгаа