Цаг үеийн мэдээ

Дулааны улирал эхэлж, "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэлийн ачаалал буураад байна. Үүнтэй холбогдуулан тус компани урсгал болон их засварын ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар ажиллаж буйг үйлдвэр дээр ажилласан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд танилцууллаа.

Тодруулбал, шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэрийн бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлжээ. Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсныг битүүмжилж байна. 

Үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах ажээ. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор талбайг хатуу хучилттай болгож, үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг хийхээр төлөвлөжээ.

Мөн тус компанийн үйлдвэрлэлийн бүсийг нийслэлийн онцгой обьект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ. 

Таны сурталчилгаа