Архангай аймгийн Булган суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой хээрийн түймрийг өнөө өглөө унтраажээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны 07:30 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар өнөө өглөө 07:00 цагт унтраасан.
Уг гал түймэрт 2400 га талбай шатсан байна.