Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг тодорхойлбол:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан - 2, 

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан - 10, 

Тандалтын зорилгоор цуглуулсан - 20 сорьцод коронавирус илрээгүй.

Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж байгаа.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэлээ.

Таны сурталчилгаа