Цаг үеийн мэдээ

Олон нийтийн сүлжээгээр урсгал сөрж явсан эмэгтэй жолооч цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, биед нь халдаж, алгадаж буй бичлэг тархсан билээ. 

Тэгвэл цагдааг алгадсан эмэгтэйд хариуцлага тооцсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ. 

Тэрээр "Урсгал сөрж явсан жолоочид цагдаагийн алба хаагч шаардлага тавихад биед нь халдсан энэ асуудалд тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээр торгуулийн арга хэмжээ авч, жолоодох эрхийг хассан. Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна" гэлээ.

Таны сурталчилгаа