Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настанд 188 мянган төгрөг олгодог. Үүнийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгожээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 42500 иргэнд олгодог 188 мянган төгрөгийн дэмжлэгийг 288 мянган төгрөг болгосон байна. Өрх толгойлсон эцэг, эх, өнчин хүүхдэд, хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэн, ахмад настанд таван сарын хугацаанд 288 мянган төгрөгийн дэмжлэг олгох ажээ. Нийгмийн халамжийн чиглэлээр нийт 31.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.