Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт тус дүүргийн Шуурхай штабт болж байна.

Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллаж байна.

Чингэлтэй 3үүргийн Засаг даргын Тамгын газарт “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал хүсэлт болон асууж тодруулах зүйлийг 7000-7105 шууд утсаар хүлээж авч хариулт өгч байна.

Шууд утас нь тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд 08:00-21:00 цагийн хооронд иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэнэ. Өнөөдрийн байдлаар өдрийн 11:00 цаг хүртэл 30 иргэн шууд утсанд хандаж мэдээлэл авчээ.

Иргэдээс иргэн мэдээллийг 12:00, 14:00, 17:00, 21:00 цагуудад төв штаб руу мэдээлж байгаа бол утсаар 1 цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан М.Бямбазаяа “Тавдугаар сарын 6-наас 8-ны хооронд өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл шуурхай мэдээллийг хүргэж ажиллана.

Өнөөдөр өглөөнөөс хойш бидэнтэй 30 иргэн холбогдож мэдээ, мэдээлэл авлаа. Үүний дийлэнх нь маргааш Чингэлтэй дүүрэгт зам хаахтай холбоотой асуудлаар хандаж, мэдээлэл авч байна” гэсэн юм.

Таны сурталчилгаа