Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрх бүхэн ноолуурын урамшуулал кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ мөнгийг хэрхэн олгох талаар ХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Ямааны ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг олгох УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2019 оны эцэст ҮСХ-гоор баталгаажсан мал тооллогын дүнд үндэслэн ямааны тоо, том жижиг, үүлдэр угсаанаас нь хамааруулан ноолуурын гарцыг тооцон урамшуулал олгоно. 2015 онд батлагдсан монгол ямааны дундаж стандарт мөрдөгдөж байгаа.

Стандартын дагуу нэг ямаанаас хэдэн кг ноолуур гарах тооцоонд үндэслэн нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг Улсын төсвөөс шууд малчдын данс руу шилжүүлнэ.

Малчин бүхэн өмнө нь ноосны урамшуулал авч хэвшсэн данстай байдаг" гэлээ.

Таны сурталчилгаа