"Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийхээр хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Хөдөлгөөнийг:
Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарласан байна.
Өнөөдрийн сургуулилтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулах юм.
Хөл хорио тогтоосон хугацаанд:
-Иргэд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ,
-Дүүргийн нутаг дэвсгэр рүү орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаана,
-Хөл хорионы дэглэм зөрчиж, гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150,000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгоно.
Мөн Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосноор нийтийн тээврийн үйлчилгээний 42 чиглэлд өөрчлөлт оруулаад байгаа юм.
Тус дүүрэгт оршин суух иргэд 101, 102, 103, 105 тусгай дугаарын утсаар тусламж үйлчилгээгээ авах боломжтой ба 7000-7105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч боломжтой.
Zogii.mn сайт та бүхэнд "Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг шууд дамжуулан хүргэнэ.
Шууд үзэх: https://www.facebook.com/zugii/videos/562669071301933/