Цаг үеийн мэдээ

Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёр дахь шатны хөтөлбөрөө өчигдөр танилцуулсан билээ. 

Үүнд 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл сар болгон 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоо мэдэгдсэн юм.

Тэгвэл дөрөвдүгээр сард олгосон хүүхдийн 30 мянган төгрөг дээрээ зөрүү болох 70 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах ажээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Яамнаас арилжааны банкууд руу хүүхдийн мөнгийг шилжүүлсэн, өнөөдөр, маргаашдаа багтаад дансанд нь орно" гэсэн мэдээллийг өчигдөр өгч байсан юм.

Энэ сараас эхлэн хүүхэд бүр 100 мянган төгрөгөө бүтнээр авч эхлэх болж байна.

Таны сурталчилгаа