Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зөвхөн түргэн тусламж, гал унтраах, онцгой байдлын гэх мэт зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай авто машиныг нэвтрүүлэхээр болжээ.           

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн "Тус дүүрэг нь 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Хөл хорионы үед цэргийн зэвсэг, техник хэрэгсэл ороод ирэнгүүт иргэд цочирдож болзошгүй тул урьдчилсан мэдээлэл өгсөн. Иргэд заавар зөвлөмжийг дагахыг анхааруулж байна” гэсэн юм.

Өнөөдөр тус дүүрэгт 2129 албан хаагч хяналт тавин ажиллаж байгаа юм. Зайлшгүй тохиолдолд нэвтрүүлэх есөн орц гарцыг дүүргийн нутаг дэвсгэрт гаргажээ.

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "ЧД-ийн 150 мянга гаруй иргэд дадлага сургуулилалтад оролцоно. Өөрөөр хэлбэр гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ. Цар тахлын үед бид ямар нөөцтэй, яаж ажиллахыг өнөөдөр турших юм. Тиймээс иргэд цар тахлын нөхцөл байдалд буюу хатуу хөл хорио тогтоосон үед хэрхэн аж төрөх вэ гэдэгт анхаарч, ухаалаг хандаарай" гэсэн юм.

Хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр, АНН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно. Чингэлтэй дүүргийн хилийн заагийн гадуур нийтийн тээвэр үйлчилнэ. Дэлгүүр, үйлчилгээний газрууд ажиллахгүй. Мөн өнөөдөр түс дүүргийн шуурхай штабаас 12:00 болон 16:00 цагт шууд дамжуулалтаар хөл хорионы нөхцөл байдлыг мэдээлнэ.

Таны сурталчилгаа