УОК-ын Шуурхай штабын байранд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж "Covid-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилтын ажилтай танилцаж байна.
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ дадлага сургуулилт нь болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр авч буй арга хэмжээ. Бид коронавирусийн эсрэг вакцин гартал сэрэмжлүүлэг, дадлага сургуулилтаа зогсоож болохгүй. Тиймээс Засгийн газар болон УОК-оос гаргаж буй шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсч байна. Гаргасан шийдвэр зарим иргэнд таалагдахгүй байж болох ч ард иргэдийнхээ төлөө авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг заавал дагаж мөрдөөрэй.
Манай улсад коронавирусийн халдварт цар тахал дэлгэрвэл бид тухайн үед ямар арга хэмжээг авч, хэрхэн ажиллахыг өнөөдрийн дадлага сургуулилтаараа харуулж байна" гэлээ.
Мөн тэрээр ковид-19 цар тахлын үед боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа ЭМЯ, УОК, Шуурхай штаб зэрэгт талархаж буйгаа илэрхийллээ.