Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас Ковид-19 цар тахлын талаарх мэдээллийг өглөө. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү :

"Шинжилгээнд хамрагдаж, тусгаарлагдсан хүмүүсийг ангилвал:

ХӨСҮТ - 5,

Ажиглах байруудад - 19,

Дорноговь аймагт - 58,

Дорнод аймагт - 7,

Сэлэнгэд аймагт - 6 гээд нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй.

Өчигдөр гурван лабораторид 147 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор хийж байгаа билээ. Тандалтаар хийсэн 21 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Үзүүлэх сургуулилалтад ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажилчид бэлэн байдлаа ханган оролцож байгаа. Халдварт өвчин гэдэг утгаараа ЭМЯ удирдаж ажилладаг зарчмаар явж байна. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага харилцан дэмжиж ажиллаж байгаа" гэлээ.

Таны сурталчилгаа