Цаг үеийн мэдээ

 

Ингэхэд та өөрийн биеийн бүтцээ хэр сайн мэдэх вэ?

Ердөө ганцхан ширхэг шар будааны хэмжээтэй жижиг зайнд 700 ширхэг хялгасан судас багтаж байдаг. Хүний биеэр эргэлдэж байгаа цус нь уушгинд хүрээд дараа нь зүрхэнд буцаж ирэхэд дунджаар 5-7 секундын хугацаа шаардагдана. Хамгийн урт туулах зам нь хөлийн хуруунд хүрээд эргэж ирэх зам байдаг ч нэг эргэлт хийхэд 18 секунд зарцуулдаг аж.  Хэрэв насанд хүрсэн хүний биед байгаа бүх хялгасан судсыг нэг урт судас болгон сунгавал дэлхийн бөмбөрцгийг экваторын дагуу 2.5 дахин ороож хүрэлцэхүйц байдаг. Хүний нийт цусны дөрөвний нэг хэсэг нь 15 минут тутамд уушгиндаа байрлаж байдаг. Өөрөөр хэлбэл цусны эсүүд нь ойролцоогоор 1000м2 талбайн агаартай харьцаж байна гэсэн үг юм. 2 секунд тутамд цусны хоёр тэрбум эс уушгины агаарын савуудыг дайрч өнгөрдөг.

 

Насанд хүрсэн хүний биед дунджаар 206 төрлийн яс байдаг бол хүүхдийн яс нь 270 байдаг нь гайхалтай. Яагаад гэвэл он жилийн явцад зарим төрлийн яс нэгдэн нийлж, нэг яс болж тооцогддогт учир бий юм. Насанд хүрсэн хүний биед 639 төрлийн булчин байдаг. Энэ нь ойролцоогоор зургаан тэрбум орчим булчингийн эсийг агуулж байдаг аж. 40 наснаас эхлээд хүний бие аажмаар намсаж эхэлдэг. 10 жил тутамд хүний бие нэг см-ээр багасч байдаг байна.

Учир нь хүний бие дээр 300-500 мянган ширхэг үс байдаг. Хүний үс өдрийн цагаасаа шөнийн цагт илүү ургаж, сард дунджаар 12 см-ээр уртсаж чаддаг.

Мөн хүний биед ус их хэмжээгээр агуулагддаг.  Жишээлбэл, 65 кг жинтэй насанд хүрсэн хүний биед байгаа усаар хоёрын зэрэг цамц угаахал элбэг хүрэлцэхээр байдаг гэнэ. Хүмүүс бидний араг яс маш хатуу бат бэх байдаг ч гурван сар тутам бүтцээ бүрэн шинэчилж чаддаг байна.

Таны сурталчилгаа