Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Уг захирамжийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн байна. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авахад хүрчээ.

Прокурорын хүсэлтийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Н.Номтойбаярыг тавдугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ.

Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна. Гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээжээ.

Харин Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа:

Таны сурталчилгаа