Цаг үеийн мэдээ

АНУ-ын Питтсбургийн их сургуулийн анагаахын салбар сургуулийн ахлах эрдэмтэн амиа хорлосон байдалтай гэрээсээ олджээ.

       Өдгөө 37 настай Бин Лиу нь коронавирусийн судалгаан дээр ажиллаж байсан ба гарал үүсэл, хаанаас гаралтай, хүний биед хэрхэн нөлөөтэй болохыг судалж байжээ. Хэргийн газрын үзлэгээр тэрбээр өөрийгөө буудан хороосон нь тогтоогдсон байна.

       Үүнээс гадна судалгаан дээр хамтран ажиллаж байсан Хао Гу гэгч 46 настай эрэгтэй мөн адил автомашиндаа амиа алдсан байдалтай олдсон байна. Гэхдээ түүнийг амиа хорлосон эсэхийг тогтоогоогүй байгаа.

       Цагдаагийн алба хаагчид чухам ямар шалтгааны улмаас амиа алдсаныг нь тогтоохоор ажиллаж байна. Хэрэгт холбоотой байж магадгүй гэх үүднээс судалгааны сүүлийн дүнг эд мөрийн баримтаар авчээ.

 

Эх сурвалж: JS Post

Таны сурталчилгаа