Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сарын хорих ял оноолоо. Ингэснээр Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойшх 30 жилийн хугацаанд хоёр дахь Ерөнхий сайддаа ял оноож байгаа нь энэ. Нэгэн цагт төрийн гурван өндөрлөгийн суудалд ээлж дараалан сууж, монгол төрийн хаан хэмээн нэрлэгдэж авсан Н.Энхбаярт одоогоос хэдэн жилийн өмнө ял оноож байлаа. Тухайн үед намаасаа салан тусгаарлаж МАХН-ыг байгуулсан түүнд улстөрийн ямар ч дэмждэг байгаагүй. М.Энхсайхан яг Н.Энхбаярын замаар явж байна. Тэрээр бас АН-аасаа салан тусгаарласан учраас улс төрийн дэмжлэг гэж алга. Ийнхүү Монгол Улс хэдхэн жилийн дотор хоёр Ерөнхий сайддаа ял оноолоо. Ерөнхий сайдаа яллах цуврал цааш үргэлжлэх ч магадлалтай. Учир нь, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Тиймээс манай улс цаашдаа хэчнээн Ерөнхий сайдаа яллахыг хэн ч таашгүй.

Таны сурталчилгаа