Цаг үеийн мэдээ

 

         2020 оны 05-р сарын 01-ний өдрөөс Түвдийн Өөртөө Засах Орны Сигазе аялал жуулчлалыг хөгжүүлэх товчооноос улсын 4A зэрэглэлийн үзмэрийн орон болох "Эверест" улсын цэцэрлэгийг нээсэн байна. Хятад улс Эверестийн хойд баазыг жуулчдад тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдвэрлээд байсан юм. Учир нь тус баазын ойролцоо их хэмжээний хог хуримтлагдсаныг зайлуулах шаардлагын улмаас Хятадын эрх баригчид ийм арга хэмжээ авсан байна.

         Жуулчид Эверестийн баазаас хоёр км зайтай, 4980 метрийн өндөрт орших Ронгбук хийдийн эргэн тойронд хүрч Эверест уулын үзмэрийг сонирхож болох юм байна. Сүүлийн жилүүдэд эл хайрхныг хойд талаас нь харах хүсэлтэй жуулчдын тоо үлэмж нэмэгджээ. Жил ирэх тусам жуулчид, авирагчдын тоо нэмэгдэхийн хэрээр хуримтлагдсан хогны асуудал ч улам хурцадсан байна.

      Харин Балбын Аялал жуулчлал, иргэний нисэхийн яам 2014 онд тогтоол гаргасны дагуу Эверестэд авирсан уулчин бүр уулын энгэрийн хогийг авч буудаг болжээ. Хятадын ууланд авиралтын холбооны мэдээлснээр 2015 онд хойд баазад 40 мянга орчим хүн гарсан байна. Тэгвэл Балбын талаас 2016-2017 онд өмнөд баазад хамгийн олон буюу 45 мянган хүн гарсан аж.

       Мөн бааз нээгдэж байгаатай холбоотой Хятад улсын эмч сувилагчид үнэмлэх болон иргэний үнэмлэхээ шалгуулан үнэ төлбөргүй үйлчлүүлж болох юм байна.

 

Таны сурталчилгаа