Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2020.04.03-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Тэрбээр элэг нэгт ахан дүүс, журмын нөхөд, сэтгэл сайт хүмүүс тосон авсанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан. Тэрээр улс орны байдал, цаг үеийн асуудлаар тогтмол өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн. Тэгвэл өнөөдөр тус нийтлэлийг тавьсан байна.
"Бид ажилласаар байна. Дөрөв дэх захиа, санал хүсэлтээ илгээв. World leadership Alliance-CLUB de MADRID-ын гишүүд Их 20, Европын Холбоо, банк санхүүгийн байгуулага руу хандсаар байна. Covid-19 үр дагавараар олон улс орны эдийн засаг, ард түмний амьдрал хүндэрч, цааш гүнзгий хямрал руу явж байна. Тодорхой алхамууд хийх хэрэгтэй байна. Эхнээсээ үр дүн гарч, тодорхой алхамууд хийгдэж байна. Манай засаг төр, үүрэг хүлээсэн хүмүүс энэ боломжийг ашиглахаар ажиллаж байгаа гэж итгэе.