2020.05.04-08-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 849 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 597-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 36 хүн гэмтсэн. Үүний 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
· Явган зорчигч мөргөх хэлбэрээр -22
· Мөргөлдөх хэлбэрээр-5
· Онхолдох хэлбэрээр-3
· Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2
· Мотоцикл, мопедтой мөргөлдөх-2 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.05.03-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Б жолоочтой Hyundai Porter маркийн автомашин нь явган зорчигч 41 настай, эмэгтэй Ү-г мөргөж амь насыг нь хохироосон,
2020.05.04-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Б жолоочтой Hyundai Porter маркийн автомашин нь хөдөлгөөн эхлэх үедээ 1 настай, эрэгтэй Ө-г мөргөж амь насыг нь хохироосон,
2020.05.04-ны шөнийн 22 цаг 00 минутын орчим Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг дэвсгэр, шороон замд Ц жолоочтой Kia Bongo маркийн автомашины тэвшнээс зорчигч 45 настай, эрэгтэй Ч унаж, автомашинд дайруулж амь нас нь хохирсон,
2020.05.05-ны шөнийн 01 цаг 50 минутын орчим Хан-уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн зам, “MТ” ШТС-ын урд асфальтан замд Н жолоочтой Toyota Prius маркийн автомашин явган зорчигч 27 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон,
2020.05.06-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн 5-р хорооны нутаг “Цонжин болдог”-оос баруун зүгт 2 км-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 61 настай Б-гийн амь нас хохирсон,
2020.05.06-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Н жолоочтой Toyota Corolla маркийн автомашин нь явган зорчигч 64 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
2020.05.07-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим Хэнтий аймгийн Дэлгэрхааан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 59 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 10 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 7,8 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 36,1 хувиар тус тус өсч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 12,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна,
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн урин дулааны цаг ирж мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.