Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар алслагдсан 3 дүүргийн Онцгой байдлын хэлтэст нийт 360 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар сайтай автомашин шийдэж өгөөд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүнд энэхүү автомашиныг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрийн биеэр очин гардуулж өглөө.

Тухайн машины тусламжтайгаар онцгой байдлын аврагчид ажил үүргээ илүү түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.

Таны сурталчилгаа