Монгол Улсад Коронавируст халдварын анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн сайдын санаачилга, УОК-ын шийдвэрээр МЦХХ-ны газраас аналоги утасны 119 дугаартай 10 шугамыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд байршуулж, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан 30 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй лавлагаа, мэдээллийн операторын багийг шуурхай байгуулж 3 ээлжээр 24 цагаар ажиллуулж эхэлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулсан Ковид-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилтын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 119 тусгай дугаарын Шуурхай штаб ажилласан байна.
Тусгай дугаарыг ажиллуулснаар:
•Коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэж, нийгмийн сэтгэл зүйд гарсан айдас, түгшүүр, ойлгомжгүй байдал, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, хөнгөлөх, үнэн зөв бодит мэдээллийг хүсэлтийн дагуу өгөх;
•Яаралтай тусламжийн 103, 100 дугаарын утсанд түргэн тусламжийн дуудлагатай зэрэгцэн Коронавируст халдварын шинж тэмдэг, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл авах дуудлага багагүй ачаалал үүсгэж байсныг эрс бууруулсан
•ЗГ, УОК, ЭМЯ-ны тогтоол, шийдвэрүүдийг цаг тухайд нь олон нийтэд хүргэх, үүний дотор гадаадад амьдарч байгаа иргэд мэдээллийг шуурхай авах зэрэг ач холбогдолтой байсныг НЭМҮТ-өөс мэдээлллээ.
Гадаадаас ирсэн дуудлагын хувьд: