“Лантуун дохио" ТББ-ын санаачилсан "Лантуу хүүгийн богц" аян амжилттай үргэлжилж, нэн ядуу иргэдийн бяцхан хүүхдүүдэд өгөх хоол хүнс хандивлагчдын цуваа тасрахгүй байгаа аж.
Энэрэнгүй, хөгжингүй нийгэмд амьдарч байгаа ч өлсөж, даарч ядарч байгаа хүүхдүүд Монголд олон бий. Харин хэцүү цаг үеийн хар бараан хөшгийн нээж, идэх хүнснээсээ бяцхан үрсдээ илүүчлэх аяныг “Лантуун дохио" ТББ-ын залуус эхлүүлж, өнөөдөр цугларсан хүнс хоолыг эздэд нь хүргэж өгөх их үйлс өрнөөд байна.
"Ид шидийн орон - 2" төвд цугларсан хүнс, ахуйн барааг бяцхан эздэд нь тараахын тулд сайн санаагаар нэгдсэн олон залуус цугларсан бололтой.
9 дүүрэг болон 17 асрамжийн газрын бяцхан хүүхдүүдэд эдгээр хүнс очих бөгөөд олон мянган хүүхдийн баярласан инээд, аз жаргалтай харцыг харахаар хүнс тараалтад оролцох хүмүүс өөрсдийн унаа тэргээр "Ид шидийн орон - 2" төвд ирцгээсэн байгаа нь энэ аж.
Сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.