ЭМЯ-наас Ковид-19-ийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 66 хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор цуглуулсан 18 шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Хяналтын үед түүнээс давтан шинжилгээг авна.
МУ-ын хэмжээнд нийт 989 хүн ажиглалтад байгаа талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлсэн юм.