Цаг үеийн мэдээ

 

        АНУ-д коронавирусний халдвар авсан хүнтэй харилцсан Цагаан ордны тусгай штабын гурван хүнийг тусгаарласан байна. "Politico" сайтад мэдээлснээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кети Миллер коронавирус халдвар авсан байжээ.

       Өнгөрсөн долоо хоногт Кавасаки өвчний шинж тэмдэгтэй ойролцоо байж болох шокийн шинж тэмдэг  85 хүүхдэд  илэрсэн тул тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэдний гурав нь нас барсан бөгөөд нас барсан хүүхдүүдээс шинжилгээ авахад коронавирус илэрчээ.

      Бусад хүүхдүүдийг мөн шинжилгээнд хамруулж байна. Одоогоор нас барсан гурван хүүхэд коронавирусний улмаас амиа алдсан гэдгийг бүрэн нотлоогүй байгаа аж.

 Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа