Цаг үеийн мэдээ

 

      2020 хавар болон зуны улиралд хэд хэдэн дизайнерууд жийнсэн юбкаг цуглуулгадаа онцолжээ. Тэгвэл дэрвэгэр, мини, харандаа хэлбэрийн гээд төрөл бүрийн жийнсэн юбкануудыг хэрхэн өдөр тутамдаа загварчлан өмсөх вэ?

 

 

 

    Celine, APC брэндүүд шифон материалтай эмэгтэйлэг цамц, сорочка, өндөр өсгийттэй хослуулан 1970-аад оныг санагдуулам ретро өнгө аястай төрх бүрдүүлэхийг санал болгосон бол Alexander Wang, Stella McCartney брэндүүд футболка, сандаалтай хослуулж, илүү орчин үеийн төрх бий болгож үзүүллээ.

  

 

 

     Түүнчлэн зарим цуглуулгад тэгш бус хэмтэй загварууд багтсан ба ийм загварууд нь илүү этгээд харагддаг юм. Хувцаслалтад тань эрч хүчтэй өнгө аяс нэмэх жийнсэн юбка нь шүүгээнд зайлшгүй байх загваруудын нэг бөгөөд загварчлан өмсөхөд тийм ч их хичээл зүтгэл шаардлагагүй билээ.

Таны сурталчилгаа