Цаг үеийн мэдээ

“Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважав посс машины хураамжийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Түүний хэлснээр, аж ахуйн нэгж, иргэд өдөр бүр орлогынхоо нэг хувийг банкны хураамжид төлж байна. Үүний үр дүнд арилжааны банкууд 1.9 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байгаа бөгөөд зөвхөн посс машины гүйлгээний шимтгэлээс 800 тэрбум төгрөгийн орлого олдог аж.

Тэрээр мөн "Нийслэл нэг хувийн татвараа бүрэн төвлөрүүлж чадахгүй байхад, арилжааны банкууд 200 мянган цэгт посс машиныг ашиглуулж, тогтмол нэг хувийн хураамж авч байна" хэмээн шүүмжиллээ.

 

Таны сурталчилгаа