Цаг үеийн мэдээ

Монгол улсын хилийн уртад өөрчлөлт орсон гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгджээ. Тухайн асуудлаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад: 

"Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын улсын хилийг 1958, 1976 онуудад, Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг 1962 онд хилийн гэрээгээр тус тус тогтоож, газар дээр нь тэмдэглэж хуулийн хүрээнд баталгаажуулан, Нэгдсэн үндэсний байгууллагад 1975 онд бүртгүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км байгаа хэвээр байна. Хилийн шугамын уртыг 10-20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг. Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа