"Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Татварын ерөнхий газрын дарга Д.Сайханчулуун "наймаачид НӨАТ өгөхгүй байгаа" талаар ярилаа.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа материалаа худалдан авахдаа тухайн газраас НӨАТ-ын баримт авах шаардлага тавьдаг. Энэ үед тухайн худалдагч үнийн дүн дээр нь дахин НӨАТ-ын хувиа нэмж зардаг асуудлууд гардаг. Ингэснээр Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын ачаалал нэмэгдэж хохирдог байна.
Жишээ нь, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэн худалдан авалт хийхэд баримт олгодоггүй. Бүх иргэн аж ахуйн нэгж байгууллага НӨАТ-ын баримтаа өгсөн тохиолдолд уг асуудал үүсэхгүй гэж тэрээр үзэж байна. Эхний ээлжинд тухайн захад худалдан борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн бүртгэлд хамруулахаар ажиллана гэлээ.
Анд
2025-01-30
Ugasaa tatvar nut ene ter geed aimaar bhad nemjiij amidrishdee